Био хими талаас бол- Этилийн спирт нь хүний бие организмд орсоны дараа хүний цусанд нэвтрэн орж явсаар элгэнд хүрнэ, тэнд урвалд орсоноор исэлдэн “Ацетальдегид” гэдэг бодис болж хувирна. Энэ бодис нь хүний биед спиртээс 30 дахин илүү хор хөнөөлтэйгөөс гадна шартах гол урвалын учир шалтгаан болно. Элэгний үйл ажиллагааны явцад ацетальдегид урвалд орсоор хоргүй цууны хүчил болж дараа нь нүүрсхүчлийн хий ба ус болж биеэс гадагшилна.
Хувь хүнд-Архи уусны маргааш нь толгой өвдөх, дотор муухайрах, гар салгалах, ам хатах, ээлжлэн халуун, хүйтэн оргих зэрэг олон шимж тэмдэг илэрдэг. Дээрхи товчхон тайлбараас үзвэл шартах үзэгдлийн гол учир шалтгаан нь энгийн нэг химийн урвалын үр дүн спиртээс үүссэн ацетальдегид гэх химийн хорт бодисын хүний биед байх хугацаанд үзүүдэх үйлчилгээнд оршино. Энэхүү бодисын хор хөнөөлийг нарийвчлан үзэж, учир шалтгааныг нь ойлговол шарталтын нөлөөллийг шинжлэн ухааны үндэслэлтэйгээр багасгах зөв арга шийдлийг ухамсарлах болно.
Шарталтыг үүсгэж буй үндсэн үзүүлэлтүүд: Тархины эд эсэд үзүүлэх нөлөөлөл-спирт ба ацетальдегид цусны эритроцит буюу улаан бөөмүүдийн гадаргууг гэмтээснээс тэдгээрийн хана нь задарч, хоорондоо наалдаж, тархины нарийн судаснуудын бөглөрөл үүсгэнэ. Уг бөглөрөл тархины эд эсийг үхүүлэхэд хүргэж, эсүүд ялзрахаас өмнө цэвэрлэгээний шингэн тодорхой хэмжээгээр ялгарч бөглөөсүүдийг арилгах урвал явагдана. Уг үйл ажиллагаа толгой өвдөх гол шалтгаан юм.
Мэдрэхүйн өөрчлөлт-уг урвал тархины эд эсэд шууд нөлөөлснөөс шартсан үед тод гэрэл, чанга дуу чимээ, хурц үнэр гэх мэт мэдрэхүйн түвшин нэмэгдэж тав тухгүй, цочимтгой болно.
Бодисын солилцооны өөрчлөлт-Ацетальдегидын хордлогыг арилгахын тулд бие махбод дотроос олон төрлийн бодисын хэрэглээ огцом нэмэгддэг. Ялангуяа B төрлийн аминдэм, Фолийн хүчлийн дутагдал ба Кали эрдсийн хомсдол бий болно. Эрдэс, аминдэм багассанаар биеийн ерөнхий эсэргүүцэл буурснаас болж биеийн ерөнхий байдал муудна.
Хүчил ислэгийн тэнцвэрийн алдагдал-спиртийн төрлийн бүтээгдэхүүний явцад бий болох бодис буюу цууны хүчил зэрэг байдаг тул дотор муухайрах, амьсгал давхцах, зүрхний цохилт хурдсахад хүргэнэ.
Шингэний дутагдал-архи уусан хүмүүсийн биед маш их хэмжээний ус гадагшлуулах үйл явц явагддаг. Энэ нь шээс хүрэх, хөлрөх, хавагнах, амьсгалж буй агаараар ууршуулах (өвөл машинд согтуу хүн суухад цонх цантах) гэх мэтээр илэрдэг. Шингэний дутагдал нь цус өтгөрүүлэхэд хүргэж, бодисын солилцоог удаашруулан, биеийн эсэргүүцлийг бууруулна.
Согтууруулах ундаа уухаасаа өмнө, уусныхаа дараа “КОНДИШН” шарталтын эсрэг ундааг уу.
Дорнодын үзмэн модны жимс (Hovenia dulcis)-ний ханд
Цили-ийн ханд (чихэрлэг chesnutrose, Rosa Roxburghii)
Лянхуа цэцгийн ханд (Лянхуа цэцэг, Nelumbonucifera)
Кохки-ийн ханд
(Тайваны engelhardtia, Engelgardtia chrysolepis HANCE)