Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/shinspk1/public_html/wp-content/plugins/woocommerce-multilingual/inc/missing-php-functions.php on line 20

Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/shinspk1/public_html/wp-content/plugins/wpml-string-translation/inc/functions.php on line 25
Зөвлөгөө – SHINSEGAE MED LLC

Category Archives: Зөвлөгөө

Энэ нэгэн үзэгдэлд олон талын тайлбар бий: Анагаах ухааны талаас бол шарталт нь спиртийн төрлийн ундааны хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх үе шат буюу спиртийн төрөл хэрэглээд, тодорхой хугацааны дараа биеийн байдал муудах үзэгдэл. Био хими талаас бол- Этилийн спирт нь хүний бие организмд орсоны дараа хүний цусанд нэвтрэн орж явсаар элгэнд хүрнэ, тэнд урвалд орсоноор исэлдэн “Ацетальдегид” гэдэг бодис болж хувирна. Энэ бодис нь хүний биед спиртээс 30 дахин илүү хор хөнөөлтэйгөөс гадна шартах гол урвалын учир шалтгаан болно. Элэгний үйл ажиллагааны явцад ацетальдегид урвалд орсоор хоргүй цууны хүчил болж дараа нь нүүрсхүчлийн хий ба ус болж биеэс гадагшилна. Хувь хүнд-Архи уусны маргааш нь толгой өвдөх, дотор муухайрах, гар салгалах, ам хатах, ээлжлэн халуун, хүйтэн оргих зэрэг олон шимж тэмдэг илэрдэг. Дээрхи товчхон тайлбараас үзвэл шартах үзэгдлийн гол учир шалтгаан нь энгийн нэг химийн урвалын үр дүн спиртээс үүссэн ацетальдегид гэх химийн хорт бодисын хүний биед байх хугацаанд…

Read more

1/1